ШВЕДЭД ОРОГНОЛ ХҮСЭГЧИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Хэд хэдэн уулзалт
Хэрэв таны хүсэлтийг Швед улс хянаж үзэхээр бол Шилжин суурьшилтын Зөвлөлөөс таньд оршин суух зөвшөөрөл авах эрхтэй эсэхийг шалгах үед л та энд
байж болно.
Таныг Шилжин суурьшилтын Зөвлөл дээр хэд хэдэн уулзалтанд урина. Та хүлээн авах төв дээр ярилцлаганд орно. Тэнд таньд мэдээлэл өгч, таны гэр бүл, боловсрол, мэргэжил гэх мэтийн тухай асууна. Орогнох хүсэлтийг шинжлэн шалгах үеэр таниас орогнол хүсэх болсон шалтгааны талаар өөрөөр хэлбэл, яагаад та Шведэд хамгаалалт хайж байгаа талаар асууна. Та энэ уулзалтуудад ирэх нь чухал.
Таныг бүлгийн мэдээллийн хуралд мөн урина. Хурал дээр Шилжин суурьшилтын Зөвлөлөөс орогнол хүсэгчид зориулсан хэрэгтэй мэдээллээр хангана. Жишээлбэл энд байр сууц, санхүү, эрүүл мэндийн үйлчилгээ орно. Та мөн Шведэд орогнол хүсэх үйл явцын талаар илүү их мэдээллийг авна. Түүнчлэн орогнол хүсэгчдэд туслах хууль, бусад эрх бүхий байгууллагуудын талаар мэдээлэл авна. Энэ нь шийдвэр хүлээж байх үед таньд чухал ашигтай мэдээлэл.
Хэн гэдгээ бидэнд хэл
Шилжин суурьшилтын Зөвлөл таниас таны хэн болох талаар асуулт асууна. Шилжин суурьшилтын Зөвлөлөөс зөв шийдвэр гаргуулахын тулд өөрийн мөн чанар, таних байдлаа батлах нь чухал. Паспорт буюу бусад биеийн байцаалтаа Шилжин суурьшилтын Зөвлөлд авчраарай. Бичиг баримтанд таны нэр, төрсөн он сар өдөр, иргэншлийг заасан байх ёстой. Биеийн байцаалтаа үзүүлэх боломжгүй бол өөр бусад аргаар батлахыг хичээх хэрэгтэй. Жишээ нь төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, цэргийн бүртгэл, эсвэл гэрлэлтийн гэрчилгээгээр баталж болно.
Таны өмнөх амьдрал болон гэр бүлийн талаар илүү дэлгэрэнгүй асууна. Шведэд орогнол хүсэхдээ гэр бүлийнхээ талаар бүгдийг хэлээрэй. Энэ нь таньд оршин суух зөвшөөрөл олгогдоод дараа нь Шведэд гэр бүлтэйгээ дахин нэгдэхийг хүсэж байгаа бол бүр чухал.