швэд улсын бахархалууд.

10.04.2015 08:41

3а бүгдээрэ энэ сайхан швэд улсад амьдарч байгаагын хэрэг юу билээ , ядаж хүнд яриад өгчих бахархалуудыг н мэддэг байвал зүгээр болов уу гэж бодсоны үүднээс өөрийнхөө мэддэг бага сага зүйлүүдийг оруулая аа, та бүхэн ч гэсэн нэмэх зүйл бвал сэтгэгдэл хэсэгт нэмж болно шү. .
Энд мэдээж бахархах зүйл маш олон байгаа. Газар нутаг, татварын систэм, хээл хахуулгүй орчин, хүн чанар, шудрага нийгэм, нийгмийн халамж. хүүхдийн орчин гээд л
, энэ бүхнийг бичвэл мөд дуусахгүй юм болох байх, дараа н тэгж бгад завтай үедээ бичнээ, Харин энэ удаад objekt талдаа дэлхийд танигдсан хүн, бараа бүтээгдэхүүны талаар бага ч гэсэн мэдэж аваасай гэсний үүднээс бичье гэж бодлоо. 
За мэдээж юуны түрүүнд дэлхийд алдартай АББА хамтлаг эднийх гэдгийг хүн болгон мэдэх бх, Абба хамтлаг бол 1970оноос 1982 он хуртэл жинхэнэ хүчээ авч бсан , мөн дэлхий даяар 400н сая орчим сд зарсан ,одоо ч гэсэн жил бүр 1ээс 2 сая сd н заргадаж л бдаг 2 гэ
р бүлийн 4 н гишүүдээс бүрдсэн гэж хэлж болхоор хамтлаг юм. Хамтлагийн менежер Стиг Андерсон хамтлагт нэр өгөхдөө "Алибаба," "ФАББ," болон "Баба" гэх хэд хэдэн саналыг гаргаж ирсэн ч "АББА" хэмээх нэрийг хамтлагийн гишүүдийн нэрний эхний үсгээс санаа авч хийсэн түүхтэй: Агнета, Бьорн, Бенни болон Анни-Фрид. Энэ хооронд Агнета, Ульвеус нар болон Лингстад, Бенни нар гэр бүл болсон юм.
Бидний бага байх үеийн шүтээн бсан Dolph Lundgren бас швэд. Тэр 1957 он Стокхолм-д буюу
Spånga-д төрсөн, одоо 57н настай, олон кинонд тоголж Холливудийн алдартай жүжигчин болсон инжэнэр мэргэжилтэй залуу байдаг юм бн
Zlatan ibrahimovic. Тэрбээр 1981 оны 10н сарын 3н д Малмо-д төрсөн. Түүний аав н Босни, ээж н Хорват үндэстэн юм бн. Парис Сайнт Гэрман клубт довтлогчоор тоголдог. швэд-ын алтан бөмбөг хэмээх шагналыг 8н удаа авсан , 2009 онд дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогчдын 3т 69 сая евро-ийн цалинтайгаар бичигдэж байсан юм байна. Самбо буюу найз бүсгүй мөн 2 хүүхдийн хамт амьдардаг юм байна. түүний цалингийн тухай нэг ийм сонирхолтой судалгаа байна, тэр сэкүндэд 4крон, минутанд 228 крон, цагт 13999 крон, жилд 120н сая крон олдог гэсэн байна. бид нарын бараг 1 сарын цалинг 1 цагт олдог байх н....Саяхан тэр Волво-ын рэкламд тоглоод 12н сая крон авсан, гэтэл дэлхийн супэр од jan claude van damme бас волво-ийн ачааны машины рэкламд тоглоод 1.5н сая крон авсан гэж эндхийн сонин дээр бичсэн байна. тэгэхээр Златан бол аргаүй л үнэ цэнэтэй швэд улсын бахархал мөнөөс мөн билээ, Гэхдэ тэр рэклам бол үнэхээр гое рэклам болсон байсаан яалтч үгүй. 
Dr. Alban
Dr. Alban н 1957 онд Нигэр-т төрсөн. 1979 онд швэд-д нүүж иржээ., тэрбээр uppsala-д шүдний эмчээр 2 жил, мөн дж-гээр ажиллаж байгад 1988 онд хөгжимын каррэр-ээ эхэлсэн юм байна. 1993 онд hello africa цомгоо гаргаснаар тэр амжилтанд хүрч дэлхий даяар 14н сая сд-гэ борлуулж чаджээ. одоо тэр östermalm-д эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ажээ.

 

Орчин үеийн дэлхийн одод гэвэл юуны түрүүн Avicii-г нэрлэх байх. дэлхийн топ 100н dj жагсаалтны 3т (Hardwell, Armin Van Buuren ard Tiesto David Guetta-ын өмнө) зогсож байгаа Аvicii одоо 25 хан настай буюу 1989 онд стокхолмд төрсөн, жилийнх орлого 60н сая крон (2012) 2013 онд 130н сая кроны орлого олсон гэхчилэн орлого амжилт н зэрэг өсч яваа DJ юм ,
Саяхан эндхийн сонин дээр Мадонна хүртэл Аvicii-тэй дуугаа бичүүлэх гэж оочэрт зогсдог , Los Angels-д 130н сая кроноор тансаг харш худалдаж авсан гэж бичсэн бна лээ. Мөн Swedish Ноuse Мafia , дуучин Agnes Carlsson Алдарт Zlatan ibrahimovic . Дуучин Dr. Alban, Aлдарт Roxette хамтлаг ,September буюу Petra Marklund, Skype-ийн үндэслэгч Niklas Zennström , online хөгжимын үйлчилгээ үзүүлдэг Spotify, Oreflime ,Nobel гээд бүгд л Швэд улсын бахархалууд билээ. Гэхдээ энэ бүгдийг дэлгэрэнгүй бичье гэ
вэл, мөн хүн бүрийн намтарыг бичнэ гэвэл асар их цаг хугацаа орох н мэдээж юм. 

Алдартай бранд бүтээгдэхүүн гэвэл юуны түрүүн Volvo-г нэрлэнэ. Volvo н анх 1915 онд patent-аа авч 1926 онд анхны машинаа үйлдвэрлэж байжээ. ( Volvo н 2012 оны байдлаар дэлхий даяар жилд 209 000 орчим суудлын тэрэг зарсан, зөвхөн швэдэд л гэхэд 25000 орчим машин зарсан , 7000 гаруй ажилтантай, жилийнх орлого 113 тэрбум крон зөвхөн суудлын тэрэгнээсэ , олдог нүсэр
том компани билээ, мөн уул уурхай хүнд машин механизм, автобус, дизел мотор, төрөл бүрийн трактор үйлдвэрлдэг билээ. даанч сүүлд хятададууд авсан л гэсэн, гэхдээ швэдүүд тийм амар ч Volvo-осо салахийг хүсэхгүй байгаа нь саяхан Zlatan-ий тоглосон Volvo XC70-ийн рэкламнаас харж болно. тэгээд ч улсынха бэлэг тэмдэг, нүүр царайг тийм амар тавиад туучихгуй байлгүй дэ . гэхдээ Хятадын компанийг (Geely) volvo-ын охин компани гэж явдаг юм билэ ) Харин Made in Sweden гэдэг н Made by Sweden болцон байна л
ээ. Бас л учиртай л байх. 
Saab . 
Saab н 1947онд анхны машинаа үйлдвэрлэж байжээ. мөн суудлын тэрэг, байлдааны нисэх онгоц , мөн онгоцны мотор , батлан хамгаалахын зэвсэг текник үйлдвэрлэдэг, зэр зэвсэг нийлүүлэлтээрээ дэлхийд 25д ордог компани байдаг юм байна. саяхан мөн сонин дээр Бразилийн засгийн газар швэдийн Saab-аас 36 н ширхэг 31 тэрбум орчим долларын үнэтэй байлдааны Jas 39 онгоц авхаар гэрээ хийгдлээ гэд л шуугиад баярлцгаагад бсан . тэгэхээр бас л бид нар
ын мэдэхгүй асар том том цэргийн техник үйлвдэрлэдэг компани эднийх бололтой . 
Ericsson( анх 1876 онд байгулагдаж байсан швэд улсад суурин утас интэрнэтын тоног төхөөрмжийн хувьсалд асар том үүрэг гүйцэтгэсэн компани юм бн . мөн интэрнэт модем, радио, сүлжээний тоног төхөөрөмж, гар утасны эx хавтан,чип-үүдыг үйлдвэрлэдэг . 2001 онд Япон-ы Sony kompani-тай хамтарч Sony Ericsson болсон түүхтэй. мөн гар утасны интэрнэтын 3г,4г teknologi-оороо алдартай, 
H&M буюу Hennes & Mauritz нь анх 1947 онд байгуулагдсан. дэлхийн 51 орчим оронд 3100 орчим салбар дэлгүүртэй, 116 000 орчим ажилтантай , жилд 141 орчим тэрбyм кроны орлоготой ,сүлжээ дэлгүүрээрээ дэлхийд томоороо 3т ордог үнэхээр аврага компани бдын бна. харин манай швэдэд байдаг монголчууд H&M-ийг нээх тоохгүй аястай,гэхдэ л тэндээс өдөр тутмынхаа хувцас хунарыг аваастай байгаа харагддаг. 
Ikea 
Ikea-г ч мэдэхгүй хүн гэж бараг дэлхий дээр байхгүй байлгүй дэ т
овчхон бичье. 
за Ikea бол гэр ахуйн тавилга томоосоо авхуулаад элдвийн жижиг сажиг гал тогооний хэрэгсэл хүртэл зардаг( жорлонгын угаалтуур, гарын алчуур, салфэтка, таваг,халбага,лаа ,шүдэнз гээд л зарахгүй юм байхгүй дэ) гэхдээ хүний санаанд багтамгүй их ашиг олдог нүсэр компани бх юм . дэлхийн 44 оронд салбар дэлгүүртэй 135000 н ажилтантай 2012 оний орлого гэхэд л 241 тэрбyм крон, үндэслэгч болох Ingvar Kamprad гэх өвөө одоо 88н настай дэлхийн топ баячуудын 5д жагсдаг, швэддээ тэргүүн баян ,хөрөнгө н 450 тэрбум крон гэж бичигдсэн бдийн бнаа. сонирхуулхад Kungens kurva-d байдаг дэлгүүр н дэлхийд хамгийн том дэлгүүртэ ордог юм байна. Дараа н хятадад тэгээд German-д хамгийн том дэлгүүрүүд бдаг гэсэн бн. Kungens kurva-ийн дэлгүүр ч нээрэ төөрдөг байшин шиг арай л аймаар том шүү. 
Tetra Pak
Тэтра пак н 1951 онд швэдын Lund-д анх байгуулагдсан. Сүү тараг жүүсний цаасан буюу картонон сав саванцар-ийг үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ дэлхийн бар
аг бүх улсад гаргадаг ,манай монголд хүртэл Тетра пак-ийн тэхнологи-оор үйлдвэрлсэн сүү тараг жүүс хэрэглэж байгаа гээд бодхоор хэр өргөн цар хүрээг хамарч чадсаныг эндээс харж болох бхаа. Та бүхэн ч гэсэн дэлгүүрээс авсан сүү тараг,жүүсныхээ доод талыг анзаарч хараарай. Бараг бүгд л Tetra Pak гэцэн байна лээ. Tetra Pak н одоогийн байдлаар 10н тэрбум орчим крон-ий эргэлтийн сантай, 22000 орчим ажилтантай, эзэдүүд н бас л швэд-ийн топ баячуудын тоонд ордог компани юм. . 
Koenigsegg 
за Koenigsegg-ийн талаар харин хүмүүс арай бага мэдээлэлтэй байж магадгүй юм. 
Koenigsegg бол швэдэд үйлвэрлэгддэг тансаг зэрэглэлын super спорт машин юм.Швэдын Ängelholm-д контор болон үйлдвэр н байрладаг. Дэлхийн хамгийн үнэтэй машинуудын тоонд ордог. 1994 онд байгуулагдсан, одоо ердөө 37хон ажилтантай, 2013онд зөвхөн 100 ш машин зарсан. 2010 оний форбэс сэтгүүлийн дэлхийн хамгийн чамин машинууд гэсэн шалгаруултанд 1т орж байсан . 
2005 онд Koenigsegg н 388км цаг хурдалж тэр үедээ дэлхийн рэкорд тогтоож бсан, мөн нэг машин үнэ н гэхэд л 7н сая кроноос эхэлдэг , 3н сэкүндэд 100км цаг хүртэл хурдалж чаддаг, сүүлийн үеийнх н энэ загвар буюу Koenigsegg CCXR Trevita гэхэд 402 км цагийн топ speed-тэй үнэ н 34н сая орчим крон-ий үнэтэй үнэхээр хурд хүчний гайхамшиг болсон тансаг машин үйлдвэрлдэг улс юм бн аа.