Швэд улсад суралцах боломжууд.

10.04.2015 09:00

2 дугаар хэсэг
Энэ хаягаар ороход англиар мэдээлэл байгаа. Тус хуудастай танилцахад Шведийн дээд боловсрол олгодог/оноо єгдєг их дээд сургуулиудын хаяг бий, тэр хаягууд дээр дарахад тус сургуулиуудын интернет хаяг руу шууд орно. Эдгээр их дээд сургууль нь дээд боловсрол олгох эрхтэй сургуулиуд юм. Шведэд их дээд сургуульд суралцах мэдээллийг тус Швед Институт 4 тусдаа номоор хэвлуулж гаргасан байна. Эдгээр 4 номыг заавал тус Швед Институтын Стохолм дахь хаягаар очиж авах шаардлагагvй, бас энэ Швед Институт-ын интернет хаягаас хэвлээд авч болно. Дараах 4 номноос Шведийн их дээд сургуульд суралцах талаар олж уншина уу: 1. A Guide for Foreign Students 2. International Master's Programmes at institutions of higher education in Sweden 3. Svenska i Sverige / Swedish in Sweden 4. The Changing Face of Higher Education in Sweden Удвал, Стоkхолм 
Швед улсын их дээд сургуулиудад бакалавр, магистрын зэргийн сургалтуудад хамрагдах, хэрхэн өргөдөл гаргах тухай товч мэдээлэл.


Швед улсын дээд боловсролын тогтолцооны тухай.

Швед улсад бакалавр, магистр ба докторын зэрэг олгох сургалтуудад хамрагдаж болох бөгөөд доор зөвхөн эхний хоёр шатны боловсролын талаар та бүхэнд товч танилцуулахыг зорив. Англи хэлний тодорхой түвшний болзлыг хангасан оюутан залуучууд Швед улсын дээд боловсролын зэрэг олгох 600 гаруй төрлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой. Бакалаврын түвшинд суралцах 3 жилийн хөтөлбөрүүдийг их дээд сургуулиуд санал болгодог ба гадаад оюутнууд швед хэлний бэлтгэл курст 1.5-2 жил суралцах шаардлагатай. Англи хэл дээр явагддаг дийлэнх магистрын хөтөлбөрүүд 2 жилийн хугацаатай байдаг бөгөөд шведийн боловсролын системийн 120 кредит оноо цуглуулсан нөхцөлд зэргийн үнэмлэх дипломоо гардан авах боломжтой. Эдгээр жишээнүүд бүтэн цагийн сургалтад (full-time studies) буюу долоо хоногт 40 цагийг хичээлд суух, мэргэжлийн ном, эрдэм шинжилгээний өгүүллэгүүд унших, бие даалтын ажлуудаа бэлтгэх зэрэг хуваарьд суурилсан болно. Шведийн их дээд сургуулиудад хичээлийн явц нь хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, санал бодлоо илэрхийлэх, өөрийн бие даалтын ажлаа танилцуулах, улирлын эцэст бага хэмжээний судалгааны ажил бичих зэрэг бүтцэд суурилдаг учир энд суралцахаар төлөвлөж байгаа оюутан залуучууд судалгааны арга зүй, хувийн зохион байгуулалт болон илтгэх чадвар, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх талаар уншиж бэлтгэсэн байх нь танд амжилттай суралцахад дөхөмтэй байх болно. Гадны оронд гадаад хэл дээр суралцахад өөр нэг зайлшгүй анхаарах нэг зүйл нь эрдэм шинжилгээний ажлын стандартуудын талаар сайтар судалж мэдсэн байх шаардалагатай. Санамсартай болон санамсаргүйгээр бусдын эрдмийн бүтээлийг ашиглахдаа эх сурвалжаа дурдахгүй байх, яг таг үгчлэн өөрийн эрдмийн ажилд тусгах зэрэг нь ноцтой зөрчилд тооцогддог тул сургуулиас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээг сургуулийн захиргаанаас авдаг. Хэрвээ энэ талаар та өөртөө эргэлзэж байгаа нөхцөлд багштайгаа зөвлөх, сургуулиас гаргасан Plagiarsim -ийн тухай эмхтгэлүүдийг анхааралтай унших зэргээр дараа учирч болох бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлж болно. 
Шведийн их дээд сургуулиуд ECTS (higher education credits) кредит системийн үнэлгээтэй ба оюутан нэг хичээлийн жилд 60 ECTS оноо цуглуулсан байх шаардлагатай. 
Бакалаврын түвшинд 180 ECTS, магистрийн түвшинд 120 ECTS тус тус цуглуулсан нөхцөлд дипломоо гардан авах боломжтой.

Сургалтын төлбөр.

Швед улсын их дээд сургуулиудад суралцахад 2011 оны шинэ хичээлийн жилээс эхлэн Европын Холбооны улс, Европын Эдийн Засгийн Бүсийн орнууд болон Швеицарь улсаас бусад орнуудын оюутнууд сургалтын төлбөр төлөх шаардлагатай болж байгаа. Энэхүү төлбөрийн хэмжээг сургуулиуд өөрсдөө тогтоох ба одоогийн байдлаар жилд 80.000-140.000 (11,352 - 19,859 aм.доллар) швед кроны хооронд байх тооцоо гарч байна. Урлаг, анагаах болон нисэхийн сургуулиуд дээр заасан хэмжээнээс өндөр төлбөртэй байх магадлалтай. Түүнчлэн их дээд сургуулиуд өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг 2011 оны намраас зарлаж эхлэх болсон тул та бүхэн өөрсдийн суралцахаар сонирхож буй сургуулийнхаа вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Их дээд сургуулиудад суралцах өргөдлийг www.studera.nu вэб сайтаар дамжуулж гаргах ба өргөдлийн хураамжийг 900 (128 ам доллар) крон байхаар тогтоосон. Сургалтын төлбөрөөс гадна оюутан өөрөө амьдрах зардлаа даах ёстой бөгөөд оюутны виз авахад суралцах хугацаандаа сар тутмын 7300 швед кроны хөрөнгийн баталгааг гаргах шаардлагатай.

Бакалаврын түвшинд сурах тухай.

Бакалаврын сургалтад хамрагдахын тулд швед хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлгатай бөгөөд гадаадын оюутнууд зарим их дээд сургуулиудын хэлний бэлтгэл ангиудад суралцан шалгалт өгч мэргэжлийн ангид элсэн суралцах эрхээ авдаг. 
Эдгээр хэлний бэлтгэл ангиуд дараах сургуулиудад хичээллэдэг. 
Үүнд:
Linköping University College Course in Swedish
Umeå University Foundation Course in Swedish
Mälardalen University Scandinavian Studies
University of Gothenburg Swedish for beginners
Mälardalen University Swedish for Foreign Students.

Мөн швед хэлний гүнзгийрүүлсэн түвшний сургалтуудыг доорх нэр бүхий сургуулиуд зохион байгуулдаг.

Linköping University

Luleå University of Technology

Lund University

Mälardalen University

Stockholm University

Umeå University

Uppsala University

Örebro University

Магистрын сургалтад элсэх тухай

Бакалаврын зэрэгтэй буюу шведийн боловсролын системийн 180 кредит онооны шаардлагыг хангасан нөхцөлд Швед улсад 600 гаруй магистрын хөтөлбөрүүдээс (www.studyinsweden...se-search/) сонгон суралцах бололцоотой. Өргөдөл гаргагч оюутан англи хэлний түвшин тогтоох шалгалтын дүн, бакалаврын диплом (нотариатаар батлуулсан хувь), үндэсний гадаад паспортын хуулбар болон Letter of Statement буюу тухайн хөтөлбөрийг сонгон суралцах болсон шалтгаан, суралцсанаар ямар зорилгод хүрэх бэ гэдгээ тодорхой өгүүлсэн захидлын хамт илгээх бөгөөд бүрдүүлэх материалуудыг өргөдөл гаргаж буй сургуулийнхаа вэб хуудаснаас дахин лавлаж эмхтгэвэл зохино. 
Англи хэл дээр суралцахад TOEFL эсвэл IELTS-ийн шалгалтын дүнг голчлон хүлээн зөвшөөрдөг. 
TOEFL -ийн Paper based test 500 -550, computer - based test 173-213 эсвэл internet based 61-79 онооноос дээш дүнтэй тохиолдолд өргөдөл гаргах эрхтэй. IELTS -ийн 5.0-6.0 онооноос дээш дүнтэй байх ёстой бөгөөд хэсэг тус бүрийн оноо нь 4.5-5.0 -аас доошгүй байх шаардлагатай.

Өргөдөлөө хэрхэн гаргах тухай

Та юуны өмнө сурах сургууль болон мэргэжлийн хөтөлбөрөө сонгох шаардлагатай ба www.studyinsweden...rse-search линкээс сонирхож буй чиглэлээ сонгож болно. Сонирхсон хөтөлбрүүдээ сонгосны дараагаар www.studera.nu вэб сайтад 4-өөс дээшгүй тооны сургууль/ангид өргөдөл гаргах боломжтой. Өргөдөл гаргах хураамж 900 крон төлөх хэрэгтэй тухай дээр дурдсан болно. Өргөдөл гаргах хугацаа энэ жил 2010 оны 12 сарын 1-нээс 2011 оны 1 сарын 15 хүртэл үргэлжлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.studera.nuwww.studyinsweden.seсайтаас үзнэ үү.
Өргөдлийн материалуудаа явуулснаас хойш 4-5 сарын дараа таны хариу ирэх ба эерэг хариу ирсэн нөхцөлд тухайн хөтөлбөрт суралцах эсэхээ та сургуульдаа мэдэгдэх ёстой. Сургуулиас тань ирсэн урилга болон бусад материалуудаа бүрдүүлээд элчин сайдын яаманд илгээх хэрэгтэй ба визний хариу 2-3 сарын хугацаанд гардаг.


Дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб сайтуудаас авч болно:

Швед улсад суралцах болон сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллийн сан - www.studyinsweden.se
Суралцах өргөдөл гаргах тухай- https://www.stude...
Өргөдөл гаргахад хангах шаардлагууд - www.studera.nu/re...
Оюутны виза - https://www.migrat...ra_en.html
Швед улсад суралцаж амьдрахад шаардлагатай мэдээлэл-https://www.studyi...in-Sweden/

Эх сурвалж: www.studyinsweden.sewww.studera.nu