Швед улс жинхэнэ социалист улс уу эсвэл .....
Швед улсад зорчсон тухай хүмүүсийн янз бүрийн яриа зөндөө олныг сонсож байлаа. Үнэндээ зарим нь хүний амнаас сонссон зүйлээ давсалж хэт хөөргөж, эсхүл хэтэрхий буруушаасан үзлийг илэрхийлж ярих нь олонтаа таарч байсан. Яг үнэндээ Швед гэдэг ямар улс вэ? Тэр улс ямар төрийн тогтолцоотой вэ? хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хүндэтгэн сахин биелүүлдэг, ямар эдийн засгийн чадвахитай зэрэг зүйлүүдийг нарийн сайн мэддэггүй нь Швед улсын талаар ярьж буй хүний амнаас олоод мэдчихэд хэцүү бишээ. Мэдээж хэрэг Швед улсад очсон Монгол хүн хамгийн түрүүн ямар ч өө сэвгүй, донсолгоогүй хурдны замыг харах байх дараагаар нь Стокхолм хотын төвийн өндөр тэнгэр баганадсан байшин, гудамжинд зөрж өнгөрөхдөө үргэлж инээмсэглэж явах хүмүүс нүдний өмнө юуны түрүүн тусах нь тодорхой юм. Магадгүй хамгийн түрүүн сэтгэлд үлддэг сэтгэлгээ чухал байдаг хойно Монголдоо ирээд Шведийн талаар ярихдаа зам, байшин, хүмүүсийнх нь талаар л ярьж эхэлнэ. Ингээд сонсогч Монголын хувьд бол сонссон зүйлээ бусдад сайрхаж буюу гайхуулж, магадгүй өөрөө үзсэн хүний адилаар Швед улсын талаар ярьж энэ нь амнаас ам дамжсаар нэг л мэдэхэд Швед бол Скандиваны буюу дэлхийн маш өндөр хөгжилтэй улс юм тухайн улс дээд зэргээр хүний эрхийг хангадаг, ер нь л бол дэлхийн хамгийн аз жаргалтай хүн зөвхөн Шведүүд гэх мэтээр ойлгогдож туйлшрамтгай Монголчуудын хилийн дээсийг нь даван хөл тавих хүсэлтэй улсын нэг нь болдог байх. Гэтэл яг үнэн мөн чанартаа Швед улсын талаар төдийлөн сайн мэддэггүй. Би нийтлэлийнхээ эхэнд Швед улс жинхэнэ социалист улс уу эсвэл гэж нэрлэсэний учир шалтгааныг нийтлэлий уншигч найз найртайгаа хуваалцахыг хүссэн юм.Та Швед улсад очвол хамгийн түрүүн нүдэнд тусах зүйлүүд бол яг адил загвартай баригдсан манайханы хэлдэгээр социалист нийгмийн үед баригдсан таван давхар ах нарын байшин шиг байшингууд, адилхан загвар хийцийн машинууд гудмаар холхин, бүгд адилхан амьдралын хэв маягт баригдсан болохыг олж мэднэ. Мөн түүнчлэн нийгмийн халамжийн байгууллагаас орон сууц болон машин бусад эд зүйлийг залуу хосууд болон эд хөрөнгө шаардлагатай хүмүүст өгч эзэмшүүлэн, хожмын өдөр тэдгээр эд хөрөнгийг тэдгээр хүмүүс эзэмших шаардлагагүй болох үед буцаан авч засаж янзалж хүмүүсийн хэрэгцээг хангаж болдог болохуйц болуут дараагийн эзэнд шилжүүлэн өгч нийгмийн эд хөрөнгийг хувиарладаг байна. Бичигч би нэг жишээ дурдая: Швед улсын нэгэн иргэн гэр бүл болж эцэг эхээсээ тусдаа амьдрах зорилготой байсан боловч түүнд байр байсангүй. Энэ бол газар бүрт залуу хосуудад тохиолдох асуудал.Энэ байдалд Шведын нийгмийн халамжийн газар тухайн залуу хосын хүсэлтийг харгалзан урт хугацаагаар зөвхөн паспортыг буюу харъяалалыг үндэслэн орон сууцыг олгож тусад нь амьдрах бололцоог олгодог. Магадгүй хэзээ нэгэн цагт тэдгээр хосууд тухайн байрнаасаа нүүхэд уг байрыг засаж янзалж дараагийн хүнд өгөхөд бэлэн болгож бэлтгэдэг юм. Энэ үйлдэл нь нэг талаасаа Швед улсад амьдарч буй эдийн засгийн дорой хүнээ харж хандах төрийн бодлого боловч нөгөө талаараа нийгмийн халамжийг дээд зэргээр хөгжөөсөн жинхэнэ социалист улсын жишиг гэж харж болно.Мөн нэг сонирхолтой зүйлийг энд дурдахад швед залуучууд хэзээ ч ажлыг голдоггүй, ажил нь ямартаа ч амьдраад байж болохуйц хүрэлцээтэй байдаг нь хөгжил, дэвшил амьдралын зөв төрх мэт санагддаг. Дөнгөж коллежоо төгссөн залуу инженер машин засварын газар эрэг боолт задлаад байж байхыг харсан, их сургуулиа төгсөөд олон жил эмчийн мэргэжил эзэмшсэн хүн дөнгөж вакцин тарьдаг эмчээр ажиллаж байхыг хараад өөрсдийнхөө ажлын байранд сэтгэл хангалуун, хийснээрээ бахархдаг, илүү ихд шунадаггүй байдлыг харж Монгол сэтгэлгээгээр бол ойлгохгүй байх зүйлийг олж харж билээ. Бид бол дээд боловсролтой бол цэвэрлэгчийн ажил хийнэ гэж байхгүй, дээд боловсролтой мэргэжлээрээ ажиллаж буй хүн нь сэтгэлдээ өөр албан тушаалыг байнга хүсэж явдаг нь нууц биш байх. Харин Шведэд бол энэ байдал өөр болохыг бичигч би дурдсан. Мэдээж дээрхи байдалд шалтган бий.Уг шалтгаан бол цалин ахуй хангамж юм. Одоо Швед улсын социалист шинжийн тухай төрийн бодлогыг мөн дурдах хэрэгтэй байх. Швед улсын жирийн хүний цалин нь 2000 доллар байдаг. Цэвэрлэгчийн цалин нь 2000 доллар гэж үзвэл цэвэрлэгчийн цалингаас төрийн албан татвар хураамжийн хувь 100 долларт, харин цагаачлалын албаны ажилтны хувьд цалин нь 3200 долларт хүрдэг бол төрийн албан татвар хураамж нь 1100 авдаг байх онцлогтой юм. Их цалингаас ихийг авч татварыг бүрдүүлж, бага цалингаас багыг авч адил хэмжээний цалид тогтоон барьдаг төрийн бодлогтой холбоотойгоор ажил хийж буй хүмүүс нь сэтгэл тэнүүн байдаг юм билээ. За ер нь бол бичигч би энэ хүрээд дуусгая. магадгүй энэ нийтлэл таалагдаж болох ч эсхүл таалагдахгүй ч байж болно. Гэхдээ ямартаа ч уншсанд баярлалаа.