Шүүх татгалзсан хариу гаргасан тохиолдолд
Та шийдвэртэй санал нэг
Та тус шийдвэртэй санал нэг байгаагаа уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу шийдвэрт сэтгэл хангалуун байгаа гэх зохих баримтанд гарын үсэг зурсанаар илэрхийлж болно. Та гарынхаа үсгийг зурснаар уг шийдвэрийг даван заалдах эрхгүй болох ба Швед улсаас гарах бэлтгэлээ хийж эхлэх үүрэгтэй болно. Та сэтгэл хангалуун байгаа гэх баримтанд гарын үсэг зурахгүй байсан ч мөн адил та даван заалдаагүй тохиолдолд шийдвэр гурван долоо хоногийн дараа хүчинтэй болно.
Татгалзсан шийдвэр нь дөрвөн жилийн хүчинтэ
Татгалзах шийдвэр нь баталснаас хойш дөрвөн жилийн дотор хүчинтэй байдаг. Хэрэв та уг хугацаанд Швед руу эргэж ирвэл таныг даруй буцаах болно. Таныг Цагаачлалын албаны байр сууцанд бүртгэхгүй ба танд цагаачлагч орогногч хүлээн авах хууль үйлчлэхгүй.
Та явахаасаа өмнө
Тус улсаас буцан явах баримтуудыг бүрдүүлж аялалаа төлөвлөх нь цаашид таны хувийн үүрэг. Хэрэв та нутагтаа буцан очих сонирхол хүсэлтэй бол Цагаачлалын алба танд онгоцны тийз захиалах ба эх оронтой холбоо барих зэргээр тусална. Тусгай заагдсан улсын иргэд өөрсдийн улсдаа шинээр эхлэх амьдралаа хөнгөвчлөх зорилгоор мөнгөн буюу тэтгэлэг маягаар хөрөнгөн тусламж авах эрхтэй.Та өөрийг чинь хүлээж авч буй албанаас шинээр эхлэх амьдрал ахуйг дэмжих талаар асууна уу (återetableringsstöd).
Тэтгэлэг, эрүүл мэнд ба сургууль
Та Швед улсаас явтлаа өдөр тутмын хэрэглээний тэтгэлэг ба яаралтай эмнэлгийн тусламж авах эрхтэй. Та мөн адил Цагаачлалын захиргааны албаны байранд байрлаж амьдрах эрхтэй ба таны хүүхдүүд сургуульд суралцан эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй.