Санхүүгийн дэмжлэг
09.04.2015 18:49
Хэрвээ танд ямар ч мөнгө болон өөр хадгаламж байхгүй бол, та Шведийн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хороонд өдөр тутмын мөнгөн тэтгэмж гэгддэг Санхүүгийн дэмжлэг авах өргөдөл гаргах эрхтэй.
Өдөр тутмын мөнгөн тэтгэмжийн хэмжээ нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Хорооны хоол хүнсээр хангадаг байрнуудын нэгд амьдардаг эсэх болон хоол хүнсээр хангадаггүй байранд амьдардаг эсэхээс тань хамаарна.
Үнэгүй хоол хүнсээр хангадаг байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:
- Ганц бие насанд хүрсэн хүнд өдрийн 24 Швед крон
- Байрандаа хамтарч амьдарч байгаа насанд хүрсэн хүнд өдрийн 19 Швед крон
- 17 нас хүртэлх настай хүүхдэд өдрийн 12 Швед крон (гурав дахь хүүхдээс эхлэн тэтгэмжийн талыг олгоно)
Хоол хүнсээр хангадаггүй байрны тухайд өдөр тутмын мөнгөн тэтгэмж нь:
- Ганц бие насанд хүрсэн хүнд өдрийн 71 Швед крон
- Байрандаа хамтарч амьдарч байгаа насанд хүрсэн хүн тус бүрт өдрийн 61 Швед крон
- 3 хүртэлх насны хүүхдэд өдрийн 37 Швед крон
- 4-10 настай хүүхдэд өдрийн 43 Швед крон
- 11-17 настай хүүхдүүдийн тухайд өдрийн 50 Швед крон (гурав дахь хүүхдээс эхлэн тэтгэмжийн талыг олгоно)