Орогнол хүсэгчдийн банкны картын мэдээ

09.04.2015 18:52
Цагаачлалын албанаас олгох мөнгөн тэтгэлэг банкны данс руу орох юм. Банкны картын тусламжтайгаар энэ данснаас мөнгө гаргаж болно. Банкны картаа цагаачлалын албанаас авах юм. Танд банкны карттай хамт хоёр тусгай кодыг хүлээлгэн өгнө. 

 

PIN-код болон нүүц үг

Цагаачлалын албанаас банкны картыг олгоходта картын кодын (PIN-код) тухай мэдээ болон нууц үгийн тухай мэдээ бүхий хоёр дугтуй авна.  PIN-кодыг юм худалдаж авах, мөнгө гаргахадаа хэрэглэх юм. Нууц үгийг дансны үлдэгдлийг интернет буюу утасны ("talsvar") хэрэгслийн тусламжтайгаар харахадаа хэрэглэх юм. 

Банкны картаа яаж хэрэглэх вэ?

Банкны картаар төлөх ч болно, мөнгө гаргах ч болно. Швед улс дахь Maestro гэдэг картыг төлбөрт хүлээн авах бүх дэлгүүрт энэ картаар төлөх болно. Юм худалдаж авах буюу мөнгө гаргахдаа түүнийгээ картын кодоор  (PIN-код) мөн гэж батлах хэрэгтэй.

Бэлэн мөнгийг авахын тул:

  • ICA гэдэг дэлгүүрээс юу ч худалдажавалгүйбэлэнмөнгөө гаргаж болно. Энэ нь дэлгүүрт бэлэн мөнгөбайх эсэхээс хамаарах гэдгийг анхааралдаа авч үзнэ үү
  • юм худалдаж авахадаа бараанаас гадна бэлэн мөнгийг авахын тул ICA дэлгүүрийн ажилтныг дүнг их тоонд нь шилжүүлэхийггуйж болно. Энэ нь дэлгүүрт бэлэн мөнгөбайх эсэхээс хамаарах гэдгийг анхааралдаа авч үзнэ үү
  • мөнгийг Maestro тэмдэгтэй АТМ-аас гаргаж болно. 

Дансныхаа үлдэгдлийг шалгах

Дансныхаа үлдэгдлийг ICA дэлгүүр, интернет буюу утасны хэрэгслийн тусламжтайгаар ("talsvar") шалгах болно. Дэлгүүрт бол банкны карт болон PIN-код хэрэгтэй болох интернет буюу утсаар ("talsvar") шалгвал мөн нууц үг хэрэгтэй болно.

Хэрэв картаа гээсэн бол

Хэрэв та банкны картаа гээсэн эсвэл түүнийг хулгайд алдсан бол картаа хаалгах ёстой. Картаа гээснийг мэдмэгцээ түүнийг шууд хаалгвал зохино. Яаж хаалгах вэ гэвэл:

  • ICA банканд   033-47 47 50 утсаар хандана уу. Утсаар хандахадаа картын дугаар, дэс дугаар эсвэл баримт бичгийн бүртгэх дугаараа ("dossiernummer") хэлж өгвөл зохино
  • ойр байгаа цагдаагийн газарт явж өргөдлийг бичиж өгнө үү