Эрүүл мэндийн үйлчилгээ

09.04.2015 18:51

Швед улсад тухайн мужийн зөвлөл болон муж нь эрүүл мэндийн үйлчилгээг хариуцдаг. Энэхүү үйл ажиллагаа нь энэ улс даяар хэрэгждэг.

 

Мужийн зөвлөл тус бүр өөрсдийн эмнэлэгүүд болон эрүүл мэндийн төвүүдийн үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан өөр өөрийн гэсэн вэб сайттай байдаг. Түүнчлэн бүх мужийн зөвлөл болон бүс нутгийн хамтарсан вэб сайт болох Vårdguiden (www.1177.seexternal link, opens in new window) гэсэн вэб сайт ч байдаг.

Вардгуйдэн /Vårdguiden/ (Эрүүл мэндийн үйлчилгээний лавлах) сайтаас та төрөл бүрийн эрүүл мэндийн болон шүдний эмчилгээний хүлээн авахтай холбоо барих мэдээлэл болон ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг авах боломжтой. Та өдрийн цагаар болон шөнийн цагаар Вардгуйдэн /Vårdguiden/ руу утасдаж болно. Утасны дугаар нь 1177. Та, өөрт тань шаардлагатай байгаа үйлчилгээг санал болгож танд зөвлөгөө өгч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн хүлээн авах руу таныг явуулах сувилагчтай утсаар ярих болно.

Үйлчилгээ авах эрх

Хэрвээ та Швед улсаас орогнол хүсч өргөдөл гаргасан тохиолдолд, та яаралтай үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, шүдний эмчилгээ болон хойшлуулах боломжгүй үйлчилгээг авах эрхтэй. Ямар ямар үйлчилгээ авах эрхтэй вэ гэдгийг тань тухайн мужийн зөвлөл шийддэг. Мөн та жирэмсэн үеийн эмнэлгийн үйлчилгээ, үр хөндөлт/зулбалтын үед үзүүлэх эмчилгээ үйлчилгээ, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх үйлчилгээ болон эхийн эрүүл мэндийн үйлчилгээ мөн Халдварт Өвчний Хуулийн дагуу эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй. 

Орогнол хүсэгч хүүхдүүд болон 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүд Шведэд амьдарч байгаа хүүхдүүдийн нэгэн адил үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ болон шүдний эмчилгээнд хамрагдах эрхтэй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

Орогнол хүсэгч бүх хүмүүст эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхийг санал болгодог. Таныг орогнол хүсэх өргөдлөө гаргасны дараа тухайн мужийн зөвлөлөөс тантай нэн даруй холбогдоно. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх үед танд эрүүл мэндийн асуудлуудын талаар зөвлөгөө өгөх, сорьц авах болон Швед улсын эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгнө.

Эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй үед

Өвчин туссан буюу өөрийгөө бэртээж гэмтээсэн тохиолдолд, юуны өмнө эрүүл мэндийн хүлээн авахын тусламж авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүлээн авах руу очихоосоо өмнө утсаар ярих буюу цаг авах хэрэгтэй. Вардгуйдэн /Vårdguiden/ сайтаас таны оршин байгаа газрын эрүүл мэндийн хүлээн авахын утасны дугааруудыг олох боломжтой. Хэрвээ та хүндээр өвдөн түргэн тусламж дуудах шаардлагатай бол  улс даяар адилхан байдаг яаралтай тусламжийн дугаар болох 112 руу залгаарай.

Шүдээ яаралтай үзүүлэх шаардлага гарсан тохиолдолд, Нэгдсэн Шүдний Эмнэлэг рүү явах буюу эсвэл тухайн мужийн зөвлөлийн зааж өгсөн шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.